ОХУ-ын Цэргийн төв тойргийн бэлэн байдлыг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-18 15:22:37

ЕКАТЕРИНБУРГ. /TASS/. Баруун болон Өмнөд Сибирьт байрлаж байгаа ОХУ-ын Цэргийн төв тойргийн цэргийн албан хаагчид, ангиудад шалгалт хийж, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа гэж хурандаа Ярослав Рощупкин мэдэгдэв.

“Шалгалтын үеэр 20 мянга гаруй цэрэг довтолгоо, хамгаалалт гээд байлдааны үйл ажиллагааны бүхий л хэлбэрийг гүйцэтгэх болно. Мөн цэргүүд хуурай замын галын бүсэд нэвтэрч, байлдааны сургуулилт хийнэ” гэж тэрбээр мэдэгдлээ.

Машинтай явган цэргүүд, танк, их бууны ангиуд, Толмачево агаарын баазын баг, “С-300”, “С-400” агаарын хамгаалалтын системийн дивизүүд, дэмжлэг үзүүлэх бүх мэргэжилтнүүд, тусгай хүчнийхэн уг шалгалтад хамрагдах ажээ.

Тав хоног үргэлжлэх уг шалгалтыг ОХУ-ын Зэвсэгт хүчний командлагч, хурандаа генерал Владимир Рудницкий хянан явуулна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ