Тахь нутагшсан газрыг бүхэлд нь улсын ТХГН-д хамруулах саналтай байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-18 02:52:11

Завханы Дөрвөлжин сумын Хомын талд 50 орчим тахь нутагшаад байна. Цаашид тахь адууны амьдрах орчинг бүхэлд нь улсын ТХГН-д хамруулах, тахь адууны генетик болон популяцийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, тахь адууг эзэмших, ТХГН-ын менежментийг хариуцан хамгаалах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байгааг албаныхан мэдээллээ.

Дөрвөлжин сумын Хомын тал орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь Хамгаалах Холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчин Дөрвөлжин сумын Онц багийн нутаг Хомын талын 14000 га орчим хашсан бэлчээрт тахийн гурван азарга 50 орчим толгой тахь амжилттай өсөн үржиж байна.
 

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ