Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт энэ сарын 14-20-нд нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амийг авран хамгаалсан гэж ОБЕГ мэдээлэв.

Улаанбаатар