Папуа Шинэ Гвинейд 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-17 15:04:49

МОРСБАЙ. /Independent/. Папуа Шинэ Гвинейн эрэгт 6.9 баллын хүчтэй газар хөдөлсөн байна.

Тухайн бүсэд нэг хоногийн өмнө 6.4 баллын хүчтэй чичиргээ мэдрэгджээ.

Одоогийн байдлаар эд материалын хохирол учирч, хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.

Номхон далайн цунамигийн аюулаас урьдчилан анхааруулах төвийн мэдээлснээр, Папуа Шинэ Гвинейн хамгийн том арал болох "Шинэ Британи"-ийн ойролцоо 65.6 км-ийн гүнд газар хөдлөлт болсон байна.

Энэ газар хөдлөлтөөс үүдэн цунами үүсэх аюул байхгүй гэж тус төвийн мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ