Ховдынхон “Хүүхдэд ээлтэй-Орон нутаг” сэдвээр ярилцав

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:53:16

Ийм нэртэй хүүхдийн төлөө үүрэг хүлээгч талууд оролцсон хэлэлцүүлэг, зөвлөлгөөн болов. Энэ зөвлөгөөн Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд болж байгаа юм.

 Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Норвегийн тусламжийн байгууллага, Тахарын алба, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. 

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хууль зүйн хорооны гишүүдийг хүүхэд, гэр бүлийн асуудлаар мэдээллээр хангах, хамтран ажиллах арга зүйгээ тодорхойлох зорилгоор тус зөвлөлгөөн, хэлэлцүүлгийг явууллаа.

Хүүхдийн төлөө үүрэг хүлээж оролцогч байгууллагын мэргэжилтнүүд өөрт холбогдолтой сэдвээр илтгэл мэдээлэл хийж, саналаа дүгнэн нэгтгэх ба цаашдаа зөвлөмж боловсруулж Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албан даалгавар гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ