ГОВЬ-АЛТАЙ: Нүхэн жорлонгоос татгалзаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-19 07:23:51

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг багасгах зорилгоор нүхэн жорлонгоос татгалзаж байгальд ээлтэй хөрсөнд нэвчихгүй эко ариун цэврийн байгууламжийг байршуулсан байна.


Тухайлбал, сумдын наадмын талбай орчимд нийт 25 ширхгийг байршуулжээ. Мөн “Нийтийн эзэмшлийн талбайд байрлах нүхэн жорлонг буулгах аян”-ыг хоёр сарын хугацаанд өрнүүлж, тус аймгийн хэмжээнд 45 ширхэг нүхэн жорлонг буулгаж ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан тухай БОАЖГ-аас мэдээлэв.



Холбоотой мэдээ