Гуравдугаар эмнэлгийн өмнөх замыг засч ашиглалтад өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-10-13 20:16:56

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч,  хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсныг засч шинэчиллээ.

Тодруулбал  хуучин замыг засч, ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, иж бүрэн тохижилттой авто замын зогсоол болгосон байна.
 
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ, “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлыг санаачилан  эхлүүлсэн. 3 дугаар эмнэлгийн  өмнөх замаар зорчиход хүндрэлтэй байсныг ийнхүү шинэчиллээ” гэв.     

Б.Заяа

Холбоотой мэдээ