ОРХОН: Орон нутагт эрэлттэй мэргэжлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-09-05 16:35:38
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сурлагын өндөр амжилт үзүүлсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 11 оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

 

Эдгээр оюутан нь Орхон аймагт нэн шаардлагатай мэргэжлээр сурч байгаа тул тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

 

Учир нь хөдөө орон нутагт багш, сувилагч, барилга, замын  инженер  дутагдалтай байгаа тул энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудыг орон нутгаас дэмжиж цаашид нутагтаа ирж ажиллахыг уриалж энэхүү тэтгэлгийг олгож байна.

 

Орхон аймаг 2019 онд “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталж залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь энэ юм.

Холбоотой мэдээ