Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит сургуульд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-03 23:41:29

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй  уулзлаа.


1999 онд байгуулагдсанаасаа хойш оросын стандартын дагуу боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус сургуульд одоогоор 1500  гаруй оюутан, сурагч суралцаж байна. Салбар сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн дунд сургууль, дээд боловсролын диплом авах хүртэлх өргөн хүрээний сургалтын хөтөлбөртэй томоохон цогцолборын нэг болжээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж буй салбар сургуулийн хамт олонд талархал илэрхийлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлэв.



 





Холбоотой мэдээ