ӨВӨРХАНГАЙ: Сурагч Х.Булган-Эрдэнэ олон улсын уралдаанд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн тусгай
бүлгийн сурагч Х.Булган-Эрдэнэ Бүгд Найрамдах Филиппин улсад зохион байгуулах “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын мэдээлэл, технологийн уралдаан”-д оролцохоор шалгарчээ.
Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээлэл, технологийн
мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор жил бүр “Мэдээлэл технологийн сорил” улсын уралдааныг зохион байгуулдаг.
Энэ жилийн уралдаанд 2-р сургуулийн тусгай бүлгийн сурагч
М.Энхбямба, Х.Булган-Эрдэнэ нар амжилттай оролцож, Солонгос
улсад болсон II шатны
уралдаанд Х.Булган-Эрдэнэ цахимаар
оролцон шалгарчээ.
Тэрбээр Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд болох "GITC-2024" уралдаанд оролцоох ирэх 11 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотыг зорих юм. Түүнийг уралдаанд багш Д.Эрдэнэбаяр, Х.Пүрэвсүрэн нар бэлтгэжээ.