Аймгийн хэмжээнд нэг өрхийн сарын дундаж орлого 10.4 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-12 10:19:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн 2016 оны хоёрдугаар улирлын нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурсан байна.

Үүнд цалин хөлсний орлого 32.6 мянган төгрөг буюу 6.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31.8 мянган төгрөг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Сарын дундаж мөнгөн зарлага 948.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мянган төгрөг буюу 3.1 хувиар буурсан байна.

Мөн нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24.6 мянган төгрөг буюу 10.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 2016 оны хоёрдугаар улиралд 934.0 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 45.2 мян.төг буюу 4.6 хувиар буурсан байна.

Өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, 2016 оны хоёрдугаар улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 118.9 мянга болж, нийт өрхийн 13.8 хувийг эзэлж байна. Мөн энэ хэмжээний зарлагатай өрх 73.2 мянга буюу нийт өрхийн 8.5 хувийг, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 163.7 мянга буюу нийт өрхийн 19.0 хувийг эзэлж байгаа гэж Төв аймгийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн С.Батбаяр хэллээ.

Түүнчлэн энэ хэмжээний зарлагатай өрх 146.5 мянга буюу нийт өрхийн 17.0 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 265.4 мянга буюу нийт өрхийн 30.8 хувийг эзэлж байна. Мөн энэ хэмжээний зарлагатай өрх 277.4 мянга буюу нийт өрхийн 32.2 хувийг эзэлж байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 37.0 мянга буюу нийт өрхийн 4.3 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.4 мянга буюу 5.5 хувийг эзэлж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ