Хараа голын төмөр бетонон гүүрийн тулгуурыг засварлах шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛШирээ нуруунд оршин суудаг гурван мянга гаруй иргэд болон Дархан хотын иргэдийн байнга зорчдог хэсэг болох Хараа голын төмөр бетонон гүүр 30 жилийн өмнө ашиглалтад орсноосоо хойш засвар хийгдээгүй өдий хүрчээ.
Одоогийн байдлаар уг гүүрний тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болсон. Тиймээс аймгийн удирдлагууд Зам Тээвэр, Хөгжлийн яамны Замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга мэргэжилтнүүдтэй уулзалт хийж гүүрний одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Тэд гүүрний тулгуурыг засварлах боломжтой гэдгийг хэлж мэргэжлийн компаниар засварын төсвийг гаргуулах хэрэгтэйг аймгийн удирдлагуудад зөвлөв.
Б.Норовсамбуу