Сангийн яам 10 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-11 15:54:35

Сангийн яам өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 100 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаас арилжжээ.

Үнэт цаасны арилжаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.864 хүүтэй 67 мянга 867 ширхэг,  39 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.930 хүүтэй 52,134 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирүүлжээ. Сангийн яам уг саналыг судалж, 100 мянган ширхэг үнэт цаасыг 10  тэрбум төгрөгөөр нийлүүлсэн байна.

Өнөөдрийн арилжаанд "БиДиСек", "Тэнгэр Капитал", "Новел Инвестмент" болон "Дэү Скьюритис Монгол" үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцсон байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ