Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-23 15:14:04

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлахаар 13 аймгийн 75 сум, нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341 мянган га талбайд шавж устгаж байна.


Ингэхдээ микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих арга ашиглаж байгаа юм. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан 100 мянган га талбайд шавж устгахаар төлөвлөснөөс 80.3 мянган га талбайг хамруулаад байна. Үүргийн шүршигч багаж ашиглан хортон шавжтай тэмцэх ажлыг 223 мянган га талбайд гүйцэтгэхээс 148.5 мянган га талбайд хийжээ. Улсын төсвийн хөрөнгөөр 341 мянган га талбайд устгал хийхээр төлөвлөснөөс одоогоор 236.3 мянган га-д нь устгал хийгээд байна.

Түүнчлэн, гэрлэн урхи тавих, ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар 18 мянган га талбайн хөнөөлт шавжийг энэ сарын 25-наас устгахаар бэлтгэлээ хангаж байгааг БОАЖЯ мэдээлэв.



Захиалагч байгууллага, орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. 



Холбоотой мэдээ