"Миний нутаг" сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-11 13:37:43

Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Төв номын сан хамтран ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлалаа.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан уг уралдааныг Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам, Хүүхдийн төв номын сангаас зарласныг Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Төв номын сан аймагтаа зохион байгуулж байна.  Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай сурагчдад болоод иргэдэд танин мэдүүлэх, түүний зохиолоор дамжуулан хүүхэд, багачуудад төрсөн газар ус, эх орноо хайрлахын учир, эх оронч, иргэнлэг хүмүүжил олгох зорилгоор “Миний төрсөн нутаг-Монголын сайхан орон” гар зургийн уралдааныг 10 сарын 10-аас 11 сарын 01-ний өдөр хүртэл аймгийн хэмжээнд зарлаад байна.

Уралдаанд оролцогсод "Миний нутаг" шүлгээс сэдэвлэн амьдарч байгаа газар, эх орныхоо үзэсгэлэнг зургаар илэрхийлэхийн зэрэгцээ, өөрсдийн эх орноо хайрлах сэтгэлгээг шингээж харуулсан байх шаардлагатай ажээ. 1-2, 3-5, 6-8, 9-10, 11-12-р анги гэсэн 5 насны ангиллаар өрсөлдөнө.

                                                                                                                                     П.Батням

Холбоотой мэдээ