П.Райан Д.Трампаас "зайгаа барив"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-11 13:11:28

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан Бүгд Найрамдах намаас сонгогдсон хууль тогтоогчидтой хамтран хийсэн бага хурлын үеэр хэлэхдээ "манай намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг хамгаалан дэмжихгүй, түүний сонгуулийн кампанит ажилд оролцохгүй" гэж мэдэгджээ.

Үүний сацуу тэрбээр Конгресс дахь Бүгд найрамдах намын олонхын байр суурийг хадгалж үлдэхийн тулд бүх эрч хүчээ дайчилна гэж мэдэгдсэн байна. Конгрессын сонгууль ирэх сарын 8-нд буюу ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох юм.

Тэрбээр Трампыг дэмжихээсээ бүрмөсөн татгалзаагүй боловч түүний энэ мэдэгдэл Д.Трампт хүнд цохилт болох төлөвтэй байна.

Харин Трамп энэ мэдэгдэлд хариу барьж, Райан надтай тэмцэх гэж цагаа үрэх хэрэггүй гэж твиттер хуудсандаа жиргэжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ