Аймгийн шинэ удирдлагад ирсэн өргөдлийн 95 хувь ажилд орох хүсэлт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-11 01:59:13

 УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавал нар Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн, Толбо сумуудаар явж ажиллан өвлийн бэлтгэлтэй танилцлаа.

Дарга нартай уулзсан иргэдийн ихэнх нь ажилгүй иргэдийн тоо эрс нэмэгдсэн тул тэднийг ажлын байраар хангах хүсэлт тавьсан байна.

Дарга нар уг асуултанд хариулахдаа, гурван сар хүрээгүй хугацаанд аймгийн шинэ удирдлагад 1700 гаруй өргөдөл ирсэний 95 хувийг ажилд оруулах хүсэлт эзэлж байна. Улс орны эдийн засгийг сэргээх ажил хэрэгжиж эхэллээ. Үүний зэрэгцээ орон нутгийн санаачлагаар жижиг дунд үйлдвэр үүсгэн байгуулах ажлыг дэмжихээ илэрхийлэхийн хамт  тус аймагт зарим мэргэжилтнүүдийн тоо хэмжээнээсээ хэтэрч, зарим мэргэжилтэн үгүйлэгдээд байгаа тул чухал шаардлагатай мэргэжлийг сонгон суралцахыг нийтэд зөвлөлөө. Толбо сумын сургуулийн хичээлийн байр, Дэлүүн сумын эмнэлгийн байрыг засварлах шаардлагатай болсоныг дарга нар анхааралдаа авлаа. Харин он гарсаар Булган суманд есөн хүүхэд эндсэний шалтгааныг эмч нар нь малчин айлууд алс хол оршдог тул эмнэлгийн тусламж хүргэх боломж хомс байгаагийн дээр эцэг эхчүүдийн хүүхдээ асран тэжээх мэдлэг дутмаг гэж байгаа бол тус эмнэлгийн ерөнхий эмч нь улс төр их хөөцөлдөхөө намдааж үүрэгт ажилдаа хариуцлагатай хандахыг сануулав.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ