Хөрөнгийн бирж 6 сая 465 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-07 09:11:55

Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 06-нд 6 сая 465 мянга 693 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Тус бирж өчигдөр “I” болон “II” ангилалд бүртгэлтэй найман хувьцаат компанийн нийт 11 мянга 193 ширхэг хувьцааг арилжсан байна. Ингэснээр MSE ALL индекс 818.26 нэгж болж 0.23 хувиар өсчээ. Харин зах зээлийн үнэлгээ 1 их наяд 389 тэрбум 29 сая 672 мянга 707 төгрөг болжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ