Аравдугаар сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-06 08:25:48

09.00 цагт Корпорэйт зочид буудалд Татварын ерөнхий газарт хэрэгжсэн буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн тайлангийн хурал болно.

09.00 цагт Хууль сахиулахын их сургуульд Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт зөвлөгөөн болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Сэргээн засах хөгжлийн төвд "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна.

11.00 цагт Төрийн ордны Засгийн газрын мэдээллийн танхимд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оюутны зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд УГЗ, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт МҮЭХ-нд  "Стэнд бай" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний танхимд Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид  иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.

16.00 цагт МЗХ-ны "Залуус" танхимд 60 орны миссүүд "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" уулзалтад оролцоно.

Холбоотой мэдээ