БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Сонгуулийн хороо анхны хуралдаанаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-26 14:48:27

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн Сонгуулийн хороог харьяа ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.


Дээрх тогтоолоор Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, нарийн бичгийн даргаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Досжан нарыг томилжээ.


Харин гишүүнээр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Цагдаагийн газрын дарга Ө.Танат, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол, аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Баршагүл, Хууль, эрх зүйн мэргэжилтэн С.Ансаганыг тус тус томилсон байна.


Аймгийн сонгуулийн хороо энэ сарын 25-ны өдөр анхны хуралдаанаа хийв. Хуралдаанаар гишүүдийн үнэмлэхийг гардуулан өгч, сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, ажиллах байрны байршил, гишүүдийн ажил үүргийн хуваарь болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ