Нийслэлийн албан хаагчид бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлд жил бүр зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж байгаа.
Бүх нийтийн цэвэрлэгээнд энэ сарын 11-13-ны өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид нэгдлээ. Тухайлбал, НЗДТГ Ногоон нуурын үерийн суваг орчмыг, Нийтлэг үйлчилгээний газар гэхэд Монгол наадам цогцолбор, “Дашчойлин” хийд, 2 дугаар сурууль орчмыг, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн Амарын гудамж, Соёлын төв өргөө, Туушин зочид буудал орчмыг, АЖГ-ынхан Жамьяан гүний гудамж, “Блью скай” зочид буудал, Чойжин ламын сүм музей орчмыг, ЦУГ-ынхан Цэрэндоржийн гудамж, Битлз-н хөшөө, Самбуугийн гудамж, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, НОБГ орчмыг, Хөрөнгө оруулалтын газрынхан Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуур орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэжээ.