СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд хүчтэй шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-11 12:31:20

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс энэ сарын 13-нд салхи 9-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.


Сэлэнгэ аймгийн нутгаар 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд бүх сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас  орохгүй.


Салхи 13-нд баруун хойноос 9-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас секундэд 6-11 метр байна. Агаарын температур шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

Холбоотой мэдээ