СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2024 оны А/121 тоот захирамжийн хүрээнд "Сүхбаатар
сумын хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөл"-ийг байгуулж, өнөөдөр
анхдугаар хуралдаанаа зохион байгуулж байна.
Монгол Улсын хил хамгаалалтад
иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй
нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж, хил хамгаалах байгууллагын
саналыг үндэслэн хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх зөвлөлийг
байгуулсан байна.
Хил хамгаалалтад туслах хүчний
зөвлөлийн үндсэн зорилго нь Хил орчмын ард иргэдийн аюулгүй байдлыг хангах,
улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг
байна.
Энэхүү салбар зөвлөлийн
анхдугаар хуралдаанд Сүхбаатар сумын Засаг дарга, сумын ЗДТГ-ын дарга болон
мэргэжилтнүүд, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн удирдлагууд, Багийн Засаг
дарга нар, Сүхбаатар сумын “Эмнэх” баг, “Номтхан” ӨЭМТөвүүд оролцож байна.
Хил хамгаалалтад туслах хүчний
зөвлөл байгуулснаар хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг
сахиулахад хилчдэд туслах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх онцгой үүргийг хүлээх
юм.
Ингэснээр хилийн бүс нутагт
гарч болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрчимжих юм байна.