Монрогийн чандрын зэргэлдээх газрыг 195 мянган доллароор худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-02 14:51:09


ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /BBC/. Холливүүдийн нэрт жүжигчин Мэрилин Монрогийн чандрын зэргэлдээх газрыг дуудлага худалдаагаар 195 000 ам.доллар буюу 154,443 фунтээр заржээ.


Уг газрыг Beverley Hills-д амьдардаг, технологийн салбарт хөрөнгө оруулагч Энтони Жабин худалдаж авсан бөгөөд тэрбээр Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг тухайгаа ярьжээ.


1962 онд 36 насандаа таалал төгссөн Монрог шүтэн бишрэгчид Калифорни муж улсын Лос-Анжелес хот дахь түүнийг оршуулсан газарт байнга ирж хүндэтгэл үзүүлдэг болой. Үзэсгэлэнт Монро тухайн цаг үеийн шилдэг кинонууд болох Холливүүдийн "Gentlemen Prefer Blondes", "Some Like It Hot", "How to Marry a Millionaire" зэрэг кинонд тоглосон бөгөөд өнөөдрийг хүртэл олон мянган хүний шүтээн нь хэвээр байгаа юм.


Монрогийн оршуулгын дэргэд “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнерийн бунхан байдаг ажээ Эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд албадан оруулж, мансууруулсан гэх хэрэгт холбогдож байсан түүнийг 2017 онд нас барсны дараа эдэлж хэрэглэж байсан эд хогшлыг Монрогийн эд зүйлсийн хамт "Icons: Playboy, Hugh Hefner, and Marilyn Monroe" гэсэн нэрээр Julien's Auctions ордны дуудлага худалдаагаар борлуулжээ

 

Энэ үеэр оршуулгын газар худалдан авсан ноён Э.Жабин мөн Монрогийн өмсөж байсан усан сэлэлтийн хувцас болон Хефнерийн унтдаг байсан орыг худалдан авсан байнаДуудлага худалдаагаар Монрогийн Pucci брэндийн ягаан торгон даашинз хамгийн өндөр үнээр буюу 325 мянган ам.доллараар зарагдсан бол Elizabeth Arden брэндийн уруулын будаг нь 65 мянган ам.долларын үнэд хүрчээ

 

Мөн Хефнерийн шаахай, смоки загварын пиджак, унтлагын хувцас, тамхины гаанс бүхий багц нь 13 мянган доллараар үнэлэгдсэн байна. Түүнчлэн нэгэн цагт Playboy сэтгүүлийн төв байранд өлгөөтэй байсан урлагийн бүтээлүүд мөн зарагджээ.

 

 

Холбоотой мэдээ