СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааны тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-27 07:57:42

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан 4 дүгээр сарын 2-нд болох тов гарлаа.


Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг өчигдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Зөвлөл хэлэлцлээ. Тодруулбал:


-Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт


-2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай


-2024 онд Сэлэнгэ аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай


-Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2024 онд ахуйн зориулалтаар агнах барих амьтны тоо хэмжээг батлах тухай


-“Аймаг, сумдын Туг, бэлэг тэмдгийг сурталчлах аян” зарлах тухай тогтоолын төсөл


-Орон нутгийн өмчийн харилцааны асуудлууд:


-Үндсэн хөрөнгийг актлах, Үндсэн хөрөнгийг акталж, дуудлага худалдааны доод үнийг тогтоох тухай, Үндсэн хөрөнгийг шилжүүлэх тухай     

                                

-Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай /Баянгол сумын ЕБС-ийн 90 жил/


-Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай /Мандал сумын Хайрын нөхөрлөл сүм/


-Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайгуулын зөвшөөрлийн хүсэлтэд санал өгөх тухай


-Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийг сонгон томилох тухай


-Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай, /Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг/


-Монгол Улсын Их Хурлын сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилуулах санал өгөх тухай, /УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг/ зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Холбоотой мэдээ