Аравугаар сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-03 09:39:58

09.00 цагт ЭМЯ-нд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдах ажилтнуудын сургалт, семинар болно.

09.00 цагт МУИС-ийн Эдийн засгийн сургуульд “Eрөнхий тэнцвэрийн загвар” сэдэвт сургалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын намрын чуулганы нээлт болно.

10.40 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд "Улаанбаатар смарт" карт компанийн хамт олон цусаа бэлэглэнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Түргэн тусламжийн эмч төрөх гэж буй эмэгтэйг чимхсэн гэх мэдээллийн талаар албаны хүмүүс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд “Эйч Ар” клубээс Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн үндэсний холбооны чуулга уулзалт болон Орос Монголын найрамдлын сар тохиож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь" зөвлөгөөн БСШУСЯ-ны 401 тоотод болно.

15.00 цагт "Вlue Mon Gallery"-д "МОНГОЛ АРХИТЕКТУР ӨНӨӨ ЦАГТ" үзэсгэлэнгийн нээлт болно.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт Хобби сургуулийн сурагчид Монголд анх удаа “Cinderella jones” мюзиклыг англи хэлээр толилуулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нээлттэй ардчилсан намын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ