Төмөр замаар 45.5 сая тонн ачаа тээвэрлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-04 15:22:23

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төмөр замын сүлжээгээр энэ онд 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлээд байна.


Үүнээс, “Тавантолгой төмөр зам” ХХК 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ. Тус компани хоёрдугаар сарын 29-ний байдлаар “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 378.1 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Ингэснээр Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд энэ оны эхний хоёр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортын нүүрс тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлснийг “Тавантолгой төмөр зам” ХХК мэдээлэв. 

Холбоотой мэдээ