“Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хүүхдээ хэрхэн хамруулах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-28 10:10:31

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Манай улсын 16 хүртэлх насны бүх хүүхэд төрийн болон орон нутгийн бүх музейг үнэгүй үзэх эрхтэй. Тиймээс хүүхдүүд анги хамт олноороо, найз нартайгаа ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж боломжтой байдаг.


Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд буюу “Музейн нээлттэй өдрүүд”-ээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихэсдэг. Тухайлбал, 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байсан байна. 


Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Тиймд “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдөр музей үзсэн хүүхэд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтой байдгийг албаны хүмүүс зөвлөж байна.



Холбоотой мэдээ