ШШГЕГ: Цэргийн алба хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт” болно. Чуулга уулзалтыг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлаар байгууллагын
ахлагчийн албаны хөгжлийн өнөөгийн түвшин, мэргэжил, мэргэшил сургалтын
тогтолцоо, албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагыг
дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих болон бүрэлдэхүүний өмнө тулгамдаж буй
асуудлыг хэлэлцлээ.
Эрдэм
шинжилгээний хуралд ШШГЕГ-ын
харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн 39 ахлагчийн 31 илтгэл
ирүүлснээс шилдэг илтгэлээр:
- Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн сувилагч, дэд
ахлагч Ө.Одгэрэл “Эмэгтэй цэргийн алба хаагчийн манлайлал”,
- Хоёрдугаар байрт 407 дугаар хорих ангийн
холбоочин, дэд ахлагч М.Алтансайханы “Эмэгтэй алба хаагчийн ажлын байрны сэтгэл
ханамжийг дээшлүүлэх нь”,
- Гуравдугаар байрт 405 дугаар хаалттай хорих ангийн нярав,
дэд ахлагч М.Билэгбишрэлийн “Эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудал ба
шийдэл”,
- Тусгай байрт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрын нярав, дэд ахлагч Б.Элбэгзаяагийн “Эмэгтэйчүүд бидний хөгжил, дуу
хоолой” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.