Уул уурхайн салбарынхан улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-02-26 09:58:18

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциац /МУУҮА/-ийн 2024 оны Бүх гишүүдийн ээлжит чуулганыг энэ сарын 22-нд зохион байгууллаа.  


Чуулганаар МУУҮА-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан ба 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна.

Мөн 2024 онд зохион байгуулах УИХ-ын сонгуультай холбогдуулан эрдэс баялгийн салбараас улс төрийн нам, хүчнүүдэд хандсан уриалга гаргахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбараа “оноо авах” зорилго сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалсан байна.









Холбоотой мэдээ