Гуу жалгандаа нэг метр хүртэл цастай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал, говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Энэ сарын дунд арав
хоногт агаарын температур нийт нутгийн 40 орчим хувьд олон жилийн дунджаас
1.1-8.1 хэмээр хүйтэн, хур
тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим, түүнээс ахиу, Их нууруудын хотгор, говийн нутгаар дунджийн
орчим, түүнээс бага байлаа.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай
үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн,
Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 м/с,
Ховдын Зэрэгт 39 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрснийг ЦУОШГ-аас мэдээлэв.