Ю.Цэдэнбалын төрсөн газарт гэрэлт хөшөө босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-29 17:06:38

    Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдээр төрөлх Увс аймагт нь болсон билээ.

Ойн хүрээнд Улаангом, Давст суманд олон төрлийн ажил зохион байгуулагдсан бөгөөд эдгээрээс хамгийн содон нь түүний төрсөн газар болох Цагаан бураад гэрэлт хөшөөг нь босгосон явдал юм. Гэрэлт хөшөөний нэг талд “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал нь XV жарны гал луу жилийн намрын дунд улаагчин тахиа сарын 21-ний өдөр ЦАГААН БУРАА хэмээх энэ газар мэндэлжээ” Мэндэлсний 100 жилийн дурсгалд зориулав. 2016.09.17 гэж бичсэн бол нөгөө талд нь Уйгаржин Монгол бичгээр “Чингисийн тулганд ассан гал унтрах ёсгүй. Юмжаагийн Цэдэнбал” хэмээн хэсэн үгийг сийлсэн байлаа.

Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд оролцохоор ОХУ-аас түүний хүү С.Зориг, ач охин Анастасия, бэр Дариймаа болон Улаанбаатар хотоос төрсөн дүү Ю.Жавзан нар ирсэн нь Увс нутгийн зон олны баяр талархлыг хүлээсэн юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ