Л.Суарес хөлбөмбөгчний замналаа "Интер Майами"-д дуусгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 16 /РИА
Новости/. Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ “Интер Майами” өөрийнх нь
тамирчны замнал дахь хамгийн сүүлчийн клуб байх болно гэдгийг Уругвайн хөлбөмбөгчин
Луис Суарес мэдэгдлээ.
2023 оны сүүлчээр тэрбээр “Интер Майами” клубтэй нэг жилийн гэрээ байгуулснаар Бразилын “Гремио” клубээс шилжин ирж, өмнө нь Испанийн “Барселона”-д хамт
тоглож байсан Л.Месси, Серхио Бускетс, Жорди Альба нартай хорших болсон юм.
"Интер Майами" бол миний тоглох хамгийн сүүлчийн
клуб байх болно, энэ тухайд гэр бүлийнхэн маань мэдэж байгаа. Тамирчны замналаа
яг тэдний өдөр дуусгана
гэсэн тодорхой зүйл алга. Ядрах нь жам ёсных учраас би цаашдаа хэвийн
амьдралаар амьдрахыг хүсэж байна” гэж өдгөө 37 настай Суарес Уругвайн Del Sol
радиостанцад ярилцлага өгөхдөө хэлжээ.
Хөлбөмбөгчний замналдаа тэрбээр Уругвайн "Насьональ"
клуб, Нидерландын "Гронинген", "Аякс" багууд, Английн “Ливерпүүл”,
Испанийн “Атлетико” ба “Барселона”-д тоглож байлаа. 68 гоол оруулснаар Уругвайн шигшээгийн түүхэн дэх шилдэг
довтлогч гэгдэж буй Л.Суарес 2011 онд
Америкийн цомын эзэн болж байсан юм.