ОРХОН: “What3words” аппликейшныг гар утсандаа суулгахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-13 11:17:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт газар нутгийн 80-90 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны зузаан 10-20 см байна. Орхон аймагт өчигдөр үдээс хойш цас орж, нийт нутгаар цасан бүрхүүл тогтож замын халтиргаа, гулгаа нэмэгдээд байна.


Сар шинийн баяр дуусч ажлын өдөр эхэлсэн ч иргэдийн хөдөө, хот руу чиглэх урсгал багасахгүй байгаа тул замд гарахдаа болгоомжтой явж цаг агаарын мэдээг анхааралтай сонсохыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн иргэдийг “What3words” аппликейшныг гар утсандаа суулган, гэнэтийн болзошгүй аюулыг зарлан мэдээлж өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриаллаа.


Эрэн хайх аврах ажиллагаанд чиглэсэн тус гурван үгт аппликейшн нь гар утасны сүлжээгүй  үед ч тусламж дуудах боломжтой юм. 



Холбоотой мэдээ