“Schneider Electric” компани Азийн улсуудыг гэрэл цахилгаанаар хангана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-27 14:52:22

ПАРИС. / ceasiamag/. Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын хөдөө орон нутгийн оршин суугчдыг гэрэл цахилгаанаар хангахад чиглэсэн “Гэрэлтүүл!” гэдэг нэртэй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүүлж эхэлснээ Францын “Schneider Electric” компани мэдэгдлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Schneider Electric” компанийн ажилтнууд есдүгээр сарын дунд үеэс эхлэн ирэх 11 дүгээр сарын эхэн үе хүртэлх хугацаанд нарны эрчим хүчээр ажилладаг 1800 гаруй ширхэг “Mobiya” гэрлийг тус бүс нутгийн 12 улсад тарааж өгнө. Тодруулбал, эдгээр гэрлийг Бангладеш, Бруней, Камбож, Индонез, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Филиппин, Таиланд болон Вьетнам гэсэн 12 улсын хөдөө орон нутгийн айл өрхүүдэд тарааж өгөх ажээ.

Эдийн засаг болон нийгмийн хөгжил нь цахилгаан эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Харин өнөөдөр манай дэлхий дээр 1.3 тэрбум орчим хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байна. Тэдний ихэнх нь Ази тивд аж төрж байна. 

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ