Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-12 09:11:48

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дэлхийд нэн ховордоод буй цоохор ирвэс Юнител группийн санаачилгаар байгуулсан хөв цөөрмөөс ундаалж буй ховор агшин зурагт буужээ.


Цоохор ирвэс нь дэлхий дахинд нийт 4080-6590 тоо толгой бүртгэгдсэн бөгөөд үүний 30 орчим хувь буюу 1000 гаруй нь Монгол Улсад бий гэсэн судалгаа гарчээ. Гэвч өвлийн улиралд ирвэсийн байршил нутаг орчин, цаг уурын нөлөөллөөс хумигдаж, малчдын өвөлжөөтэй давхацдаг нь хүний гарт өртөх, тоо толгой буурах бас нэгэн шалтгаан болсон юм.


Тэгвэл Юнител группийн санаачилгаар зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах зорилгоор сүүлийн гурван жилийн хугацаанд тусгай хамгаалалттай газар нутаг дахь 23 байршилд хөв цөөрмийг байгуулснаар цоохор ирвэс, аргаль, янгир гэх мэт нэн ховор амьтад ундаалах устай болж байна.  


Энэхүү төслийг 2023 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар дэмжин, хамтран ажиллаж байгаа ажээ.


“Юнител” группийн инженер техникийн баг алслагдсан сум суурин, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд очиж ажиллах үедээ зэрлэг амьтад усгүйдэх, харангадах аюул тулгарсан байгааг анзаарч, хөв цөөрөм байгуулах санааг анх гаргаснаар хэрэгжиж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ