ЗАВХАН: Барилга угсралтын ажил нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-03 15:49:22

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Тус аймагт барилга угсралт, их засварын ажил 74.9 хувиар нэмэгджээ.


Барилга угсралт, их засварын ажил 2023 онд 47107.5 сая төгрөг болж өссөн. 39316.7 сая төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 7790.7 сая төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.


Барилга угсралт, их засвар гэж барилга байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох. Шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно.




Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 74.9 хувиар өсөхөд хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өссөн бол төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2022 оны оны мөн үетэй ижил байна.


Орон сууцны барилга нь хамгийн багадаа түүний тал хэсгийг нь орон сууцны зориулалтаар ашигладаг байгууламж юм.

Орон сууцны бус барилгад барилгын багахан хэсгийг буюу нийт талбайн 50 хувиас бага хэсэг нь орон сууцны зориулалтаар ашигладаг барилгыг оруулна.


2023 онд барилга угсралт, их засварын ажлын 20.4 хувийг орон сууцны барилга, 38.6 хувийг орон сууцны бус барилга, 34.8 хувийг инженерийн барилга, байгууламж, 6.2 хувийг их засварын ажил эзэлж байна. 



Инженерийн барилгын ажилд төмөр зам, зам, гүүр, хурдны зам, онгоцны буудлын талбай, ус хангамж, бохирын шугам, далан хаалт, усжуулалтын байгууламж зэрэг барилга угсралтад ангилагддаггүй барилга байгууламжийн бүх ажлыг оруулна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ