Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-12-30 10:56:01

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас нэгдүгээр сарын 31-нийг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Харин амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 


Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотой уг зохицуулалтыг хийхээр болсон. Дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цаг хүртэл хэвээр үргэлжилнэ. 


Ирэх сарыг дуусталх хугацаанд улсын дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөн автомашин доорх хуваарийн дагуу замын хөдөлгөөнд оролцох боломжтой.  


Холбоотой мэдээ