ӨВӨРХАНГАЙ: Технологи ашиглан иргэдийн хаяг байршлыг тогтоох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-21 18:52:38

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас “What3words” буюу 3 үгт хаяг аппликэйшныг шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлж байгаа зорчигчдын гар утсанд суулган ашиглах зааварчилгааг өгч байна.


“What3words” аппликэйшн гар утсандаа суулгаснаар тухайн иргэний хаяг байршлыг нарийвчлан шуурхай тогтоох боломжтой болно. Өөрөөр хэлбэл, аюул осол тохиолдоход мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаана байгаагаа мэдэхгүй бол интернэт сүлжээ хамаарахгүйгээр “what3words” аппликэйшныг ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм.


Байгаль, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Онцгой байдлын байгууллагаас хаяг байршлын асуудлыг what3words технологийг ашиглан шийдвэрлэж эхлээд байна. Уг программыг Playstore болон Appstore-оос татаж үнэ төлбөргүй суулгах боломжтой.

Холбоотой мэдээ