ӨВӨРХАНГАЙ: Зургаан цэцэрлэгийг нэмж барьснаар хамран сургалт 87.1 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-21 15:04:42

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сүүлийн гурван жилд улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 500 ортой зургаан цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна. 


Тодруулбал, Бат-Өлзий сумын 150 хүүхдийн ортой цэцэрлэг, Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөл, Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой барилга, Баянгол сумын 50 хүүхдийн ортой цэцэрлэг, Хайрхандулаан сумын 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг шинээр барьжээ. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 4.3 хувиар нэмэгдүүлэн 87.1 хувьд хүргээд байгаа юм. 

Холбоотой мэдээ