СЭЛЭНГЭ: Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурч, цаашид нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Сэлэнгэ
аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр 12 дугаар сарын 6-ны 20.00 цагаас 12 дугаар
сарын 7-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй.
Өдөртөө
ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10
метр. Агаарын температур шөнөдөө -19-24 градус, өдөртөө -8-13 градус
хүйтэн байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -20-22 градус, өдөртөө -10-12
градус хүйтэн байна.
12
дугаар сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7-8-нд
шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас
орно.
Бусад
хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с байна. Агаарын температур
шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.
Хугацааны
сүүлчээр хүйтний эрч чангарна.