БНХАУ-д 2024-2025 оны хичээлийн жилд суралцах тэтгэлэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсад бакалавр, магистр, докторын 3 түвшинд БНХАУ-ын Засгийн газрын А зэрэглэлийн тэтгэлгийг олгоно.
Тавих шаардлага:
1. Монгол Улсын иргэн байх, эрүүл байх
2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон
түүнээс дээш боловсролын
гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
- Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш
зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;
- Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба
түүнээс дээш голчтой , 40 хүртэлх настай байх;
3. Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа
урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж
тодорхойлсон байх шаардлагатай.
Өмнө нь хятад хэлээр Хятадын их дээд сургуульд боловсрол
эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж
өгөх шаардлагагүй. Харин Хятад улсаас олгосон эрдмийн зэргийн гэрчилгээг
өргөдлийн материалд байршуулна.
4. Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт
хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг
гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон
сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх
баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, Элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч
багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)
5. Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээс эрхийг хасна.
Бүртгэл:
Бүртгэл 2023 оны 12 дугаар сарын 5-ний өдрөөс 2023 оны 12
дугаар сарын 31-ний өдөр хүртэл
үргэлжилнэ.
Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас http://www.campuschina.org –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Үйл ажиллагааны тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг энэхүү холбоосоор орж үзэх боломжтой.
https://www.meds.gov.mn/post/134429