Ерөнхий сайд Дорнодын иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-22 22:32:40

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг Дорнод аймгийн төв талбайд Хүндэт харуул угтан авснаар түүний албан айлчлал эхэллээ.

Ерөнхий сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нарын албаны хүмүүс багтжээ. Ерөнхий сайд өнөөдөр орой Дорнодын иргэдтэй уулзалт хийлээ. 

Тэрээр тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн хямралаас гарахад иргэн бүрийн оролцоо чухал. Энэ утгаараа Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ. Дорнодчууд бол үйлдвэрлэгчид, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа уснаас эхлээд өөрсдийгөө хангахуйц дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлсээр байгаа аймаг гэж онцлоод Засгийн газар малчид ногоочдыг дэмжих “Итгэлийн зээл”-ийг бий болгохоор холбогдох яамдтай ярилцаж байгаагаа дуулгасан юм. Түүнчлэн шинэ Засгийн газрын баримтлах бодлого бол товчхондоо “Ярьж хийж байгаа ажлууд маань биелсэн байх ёстой. Биелэхүйц бодитой ажлыг барьж авч хэрэгжүүлнэ” гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд “ДБЭХС” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өргөтгөлийн явцтай танилцаад хилийн 0306-р анги руу хөдөлнө.

Б.Туяа

Холбоотой мэдээ