Шатар дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-30 11:34:34

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ.


18-20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна.


Манай улсын шатарчдын 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Монголын дотоодын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал адилхан байдаг. Түүнчлэн 2022 оныг ФИДЕ эмэгтэй шатарчдын жил болгосонтой холбогдуулан Монголын шатрын холбоо сайн ажилласан нь ийнхүү нөлөөлсөн хэмээн судалгааны илтгэлд онцолсон байна хэмээн БТСУХ-ноос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ