БАЯН-ӨЛГИЙ: 12 дугаар сарын сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-28 14:53:20

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх сард агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим буюу -24-30 хэм хүйтэн байна.


Сарын нийлбэр хур тунадас нутгийн баруун хэсгээр 2-8 мм, бусад нутгаар 0-2 мм байх төлөвтэй.


Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1–2 хэмээр хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаан, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1–3 хэмээр хүйтэн, цас ахиу орох ажээ. 

Холбоотой мэдээ