Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм.
Улаанбаатарт:
11
дүгээр сарын 27-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн
ордонд болно.
11 дүгээр сарын 27-нд: “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум-2023” Блью скай зочид буудалд болно.
11 дүгээр сарын 27-нд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал-39" хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 27-28-нд: 12 дахь удаагийн “Польшийн кино өдөрлөг” РТМУС-ийн Дебют театрт болно.
11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-нд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг ХХАААҮЯ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулна.
11 дүгээр сарын 28-нд: Төрийн ордонд “Ази, номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-ийг танилцуулна.
11 дүгээр сарын 28-нд: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг "Хэл зохиол судлал" эрдэм шинжилгээний хурал Монголын Уран зургийн галерейд болно.
11 дүгээр сарын 28-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг нээнэ.
11
дүгээр сарын 28, 29-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11
дүгээр сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн
ордонд болно.
11
дүгээр сарын 30-нд:
11 дүгээр сарын 30-нд: "Аялал жуулчлалын судалгаа 2023" эрдэм шинжилгээний хурал Чингис хаан музейн хурлын их танхимд болно.
11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 1-2-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар тус
улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн
удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.
12 дугаар сарын 1-2-нд: “Инээмсэглэл” хамтлагийн 55 жилийн
ойн тоглолт Соёлын төв өргөөнд болно.
Орон
нутагт:
11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-нд: Сэлэнгэ аймагт МСБХ-ны U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
11
дүгээр сарын 27-28-нд: Төв аймагт MNS ISO 22000:2019 Хүнсний аюулгүй байдлын
менежментийн тогтолцоо, Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд эрхлэгчид тавих
шаардлага, HACCP систем стандартын сургалтыг зохион байгуулна.
11
дүгээр сарын 28-нд: Өмнөговь аймагт Улс аймгийн алдар цолтой 64 бөхийн
барилдаан болно.
11
дүгээр сарын 28-нд: Дорнод аймагт Нийгмийн эрүүл мэндийн төвийн сайн дурын
дархлаажуулалтын кабинетаар элэгний В вирусийн эсрэг болон томуугийн
дархлаажуулалтад зорилтот насныхан, иргэдийг сайн дураар хамруулна.
11 дүгээр сарын 28-29-нд: Сэлэнгэ аймагт "Алтан буудай-2023" урлагийн наадмыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 28-29-нд: Даланзадгад хотод Уул уурхайн
нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болно.
11 дүгээр сарын 29, 30-нд: Өвөрхангай аймгийн ИТХ-ын хуралдаан болно.
12 дугаар сарын 1-нд: Дорноговь аймгийн 14 сумын соёлын ажилтнуудын нэгдсэн тоглолт болно.
12
дугаар сарын 1-нд: Дорнод аймагт Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг
хангах өдөрт зориулсан арга хэмжээ болно.
12
дугаар сарын 1-нд: Өвөрхангай аймагт улс, бүсийн "Тэмээний баяр" болно.
12 дугаар сарын 2-3-нд: Өвөрхангай аймагт Футзалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Хилийн
чанадад:
11
дүгээр сарын 28-нд: БНХАУ-ын Хөх хотод “Монголын Уул Уурхайн Бүтээгдэхүүн-Хамтын
ажиллагаа” бизнес уулзалт болно.
11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 2-нд: АНУ-ын Вашингтон хотноо "Mongolia Captured" Монголын байгалийн гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.
11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2-нд: Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Коллезиум театрт Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр үзэгчдэд хүрнэ.