ГОВЬ-АЛТАЙ: Цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-20 15:23:46

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа нэмэгдэж цаашдаа хүйтний эрч чангарахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Тодруулбал, энэ сарын 20, 24-нд нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар 25-нд уулархаг нутгаар нойтон цас, нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулав. Үүний зэрэгцээ 20-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 21-нд ихэнх нутгаар, 22, 23, 29-нд говь, тал, хээрийн нутгаар салхи 15-17 метр хүрч ширүүснэ. Харин агаарын температур мөн хугацаанд хүйтний эрч чангарахыг бөгөөд 25-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах аж.



Холбоотой мэдээ