Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт зам тээврийн ослын улмаас өнгөрсөн долоо хоногт нэг хүн нас баржээ.
Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн мэдээллэж байгаагаар өнгөрсөн долоо хоногт зам тээврийн 5 тохиолдол гарснаас нэг хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Ослын шалгаан нь хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоо барьсан, зай бариагүй зам тавьж өгөөгүй зэргээс болж дээрх ослууд гарсан аж. Мөн зам тээврийн ослын газрыг санаатай орхисон нэг хэрэг бүртгэгдсэн байна.
Тус замын цагдаагийн тасгаас согтуугаар жолоо барихгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Намрын улиралд найр хурим элбэгтэй байдаг тул хувь хүн ухамсарлан өөрийнхөө болон бусдын эд материал, амь насанд аюул учруулахгүй байхыг зөвлөсөн юм. Өнгөрсөн наймдугаар сард зам тээврийн ослын улмаас 14 иргэн нас барж, 17 иргэн хүнд хөнгөн бэртжээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн