БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-08 15:27:07

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ сарын 9, 10-нд уулархаг нутгаар цас орно. Салхи 11-нд говь болон хээр талын нутгаар 8-13м/с, түр зуур 15м/с давж ширүүсч шороон шуурга шуурахыг УЦУОША-наас мэдээллээ.


Мөн тус албанаас энэ долоо хоногийг дуусталх хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг ирүүлэв.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, хээр талын нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -6-11 градус, говийн нутгаар шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -0-5 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -3-8 градус хүйтэн,  өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна.


Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан болон шуурга шуурахыг УЦУОША-наас мэдээлсэн.


Иймд:
- Зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах
- Цаг агаарын мэдээг тогтмол сонсох
- Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах
- Өндөр хүчдэлээс хол байх
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ