Аваарын дизелийг шинэчлэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-21 16:45:17

   Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2011 онд суурилуулсан ПАЭС-2500 аваарын  дизель цахилгаан станцыг шинэчлэх шаардлагатай болжээ.

  Тус аваарын дизель станцыг ашиглах боломжгүй, өвлийн улиралд найдвартай ажиллах техникийн бололцоо муу гэсэн дүгнэлтийг “Гранд Паэс” ХХК-иас гаргасан байна. Иймээс аваарын нөхцөл байдлын үед Улаангом сумын 1-р зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах 2-3 мвт-ын хүчин чадалтай дизель станцтай болох шаардлагатай болжээ.

   Өвлийн ид хүйтний үед цахилгаан эрчим хүч тасалдвал аймгийн төв тэр аяараа хөлдөх аюултай тул аваарын дизель станцын асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай хэмээн мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ